Таны Хятад дахь аяллын хөтөч

Хятад улсруу арилжаа наймаа, аялал зугаалга, эмнэлэг эмчилгээ зэрэг олон зорилгоор зорчиж байгаа Монгол хүн бүрт зориулж бид “DUMDADU” аппликэйшнийг хөгжүүлж байна. Манай аппликэйшний зорилго Монгол хүн таны Хятад улсаар хийх аяллын хугацаанд таны найдвартай хөтөч байх эрхэм зорилгыг тавин ажиллаж байна. Та бүхэн манай аппликэйшнийг ашигласнаар Хятад улсруу илүү хялбар амар аялах бүх талын мэдлэг мэдээлэл авах, цаашлаад өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнээ хайж олох, үйлдвэрүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах, тээвэрлэх, төлбөр төлөхтэй холбоотой бүх талын мэдээлэл мэдлэгийг авах болно.

imageimageimage
logo3logo3

Бидний тухай

image

“ОРЧУУЛАГЧ” цэс гэж юу вэ ?

Хятадын их дээд сургуульд суралцахын хажуугаар тухайн хотдоо орчуулагч хийх боломжтой Монгол улсын оюутан сурагчид, мөн олон жилийн турш Монголчуудад орчуулагч, хөтөчийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай Монгол, болон Өвөрмонгол хүмүүс манай аппликэйшд өөрсдийн үйлчилгээгээ санал болгох боломжтой. Хэрвээ та БНХАУ-руу аялахад хэлний бэрхшээл байгаа бол эдгээр хүмүүстэй шууд холбогдон орчуулгын үйлчилгээ авах боломжтой.

“ҮЙЛДВЭР” цэс гэж юу вэ ?

Та Хятадаас тоног төхөөрөмж, бараа материал судлахаар төлөвлөж байгаа бол манай апп-ын ҮЙЛДВЭР цэснээс таны сонирхож байгаа үйлдвэрийн мэдээлэл байна уу нэг харж үзээрэй. Бид жил болгон Гуанжоу хотын үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын танилцуулга материалыг авч, мэдээллийг нь апп-даа оруулж байх болно. Ингэснээр Монголчууд хэрэгцээт үйлдвэрээ хурдан шуурхай олж цаг хугацаа болон, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах боломжтой.

image
image

“ЭМНЭЛЭГ” цэс гэж юу вэ?

Хятадын уламжлалт анагаах ухаан олон жилийн түүхтэй ба орчин үеийн анагаах ухаан нь ч дэлхий нийтэд гайхагдсаар байна. Манай Монголчууд эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхээр Хятадруу ихээр зорчдог болсон. Бид бүхэн эмчилгээ хийлгэхээр явж байгаа Монгол хүн бүрт аль хотод өөрт нь тохирох ямар эмнэлэг байгааг судлан мэдээлэл өгөхөөр хичээн ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго

Хятадруу аялж байгаа Монгол хүн бүрийн хэрэгцээнд зориулж бүтээв.

1

Бид сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрэгцээт мэдээ мэдээлэл, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх.

2

Хятадруу аялж байгаа Монгол хүн бүрийг аюулгүй, амар тайвнаар аялаад, хүссэн ажил төрлөө амжилттай амжуулаад гэртээ буцаж харих боломжийг бүрдүүлэх.

3

Хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсож цаашдын ажил хэрэгтээ тусгаж ажиллах.

4

Монгол болон Хятад хоёр улсын хоорондох мэдээ мэдээллийн лавлах үйлчилгээг үзүүлэх.

logo3logo3

Түгээмэл асуулт

Аппликейшн татах

logo3logo3